Монгол улсаа санацгаая Энэ шүлэглэн бичсэн "сануулга" Тулуйн хааны хатан Сорхагтони бекүнэ хатны бидэнд өвлүүлэн үлдээсэн одоо л ил гарч байгаа номоос ишлэл болгов.
Бидны Монгол улс чухамдаа ямарыг санацгаая Унагаа гучин санаар нь шинжиж азрага тавьсан Дааган наснаас цахилуулж бүдрэхгүй сургасан Мэлмий содон байлаа ч зан бус юмнаас сэрэмжилдэг Жоргүй булхай байлаа ч “Айл” хариуцаад зөнч болгодог Жаягтай амьдралын хүчин дор Мон-ыг голлогч улс байлаа Тугалаа арван сайнаар шалгаж бух тавьж сойж сургасан Бярууг нүүдэл даалгаж цаг агаарт дасгасан Боуихай гэдэг нэр зөвхөн аймшгийн үлгэрт гардаг байсан Бид зөвхөн гэгээрлээс гэгээрэл рүү Чингис зоригдолтой улс байлаа Ишгээ арван сайнаар шалгаж ухна тавьсан Сэрх нь малын сүр болж сүргыг хамгаалсан Булай хижи гэдэг нь мангасын боол гэсэн ойлголттой Бүр эртнээс айлын засаг тогтсон улс байлаа Ботгоо гучин зургаан сайнаар шалгаж буур тавьсан Мянга есөн зуун дөчин гурван сайнаар ахыг сонгосон Булхай тохмоо дэвсэх зайгүй нягт засагтай Байгалын удамшилт хүчнээс ТНГР-ийн ЖРЛГ хурааснаас Багалын бус бодит хүчинг гурав дахин ихээр хэмлэсэн бүл огоуул зөнч Моногоуул улс байлаа Хургаа арван сайнаар шинжиж хуц тавьсан Хонь тарган, өвс нь налсан, хонд нь хуурай, шанд нь ундрагатай Хуурамч зараар хижүүд “Айл” ахлахыг хэдийнээ больсон Хөх толботуудын бүлүүд Мон-ыг голлоод түм насалсан Мэддэггүйг мунхаглалын аюул хэмээн цээрэлсэн Мэдэхийн тулд бүгдийг хамтын хариуцлагад авсан Ариуныг бузралхыг оролдвоос араас нь харавчихдаг Амьсгал бүрийн үнэ “Үүслийн гурван эрдэнэ” болсон Үнэний хөх Моногоуул улс байсаар ирсэн билээ.
|