Цөвүүн цаг ирнэ тэд алдсангүй
Өвөг дээдсийн зүтгэл юуны төлөө байж Өнөөдөр чи хэний тулд буйгаа мартахын цагт Монгол нэрийг тайлж үл чадах туранхайнууд Дэлхийн хэмжээнд шийднэ гэж өлсөж хийсэх цаг ирнэ Газар болоод огторгуйн гурван үнэнээс дайжиж Сүүдэр хазгайн төлөө наранд гомдож амиа хорлож Өвс ургаагүйн төлөө малаа занаж, нарыг зүхэж Өөх махны тухай мэдлэгээ мартаж сүүг голму Чингис хэмээх нэрийг хүүдээ тайлах оюун үгүй боловч Чингис хааныг муулах аргаар өөрийгөө өргөхийг оролдох Бөө бөх гэгээрлийн утгыг гээж хүчийг алдаад Бүтэн улс гэрийн ний хэмийн гэрч гэдгийг эсэргүйцээд Бүдүүн нарийны хоорондох өрсөлдөөн мэтээр гүтгэн хэлж Бохир цэврийг холиход ашиглаж эхлэх цаг ирнэ Хажир үнэнд эргэлзэж хар зэмийг шүтэх цөвүүн цаг ирнэ Нэгний гэмд нийтээрээ зэмлэгдэх дэг тогтоно Ийм улс болох эхлэл чиний гэнэн донгио байдлаас эхлэхийг бүү март
|