Урт нэртэй хууль руу урт хуруугаа гозойлгож байна
2011 оны 3 сарын 18
“Бороо гоулд” компанийн захирал Жон Казакоф монголчуудад “Танай Засгийн газар бидний үгээр ажилладаг юм шүү” гэж хэлж байсан. Үнэндээ тэрээр урт нэртэй хуулийн өөдөөс урт хуруу гозойлгож байгаа нь тэр. Хуулийн өөдөөс гаргаж байгаа энэ хуруу бол гадаадынх. Усны эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглох тухай хууль жинхэнэ утгаараа хэрэгжээд эхэлбэл “Бороо гоулд” мэтийн компани ажиллах үндэсгүй, Монголд гишгэх газаргүй болно. Сая савар нь хүүлдэг ашгаа алдана. Тийм учраас тэд урт нэртэй хуулийг мөрдөхг...